Г.Занданшатар: Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлууллаа

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтын хуралдаан Төрийн ордонд өнөөдөр/2024.01.17/ болж байна. 

Энэ үеэр хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-ын гишүүд ээ, бид Үндсэн хуулиа эрхэмлэн, төр ард түмний язгуур ашгийг дээдэлж ажиллахаар тангараг өргөсөн. УИХ бол ард түмний төлөөлөгчийн байгууллага. Тиймээс УИХ-д 156 албан бичгээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хойшлуулах санал ирсэн. Мөн олон мянган иргэдийн гарын үсэгтэй бичиг ирсэн. 

Ард түмэн эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хойшлуулж байна. 

Гэхдээ анхааруулж хэлэхэд парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд зөвшилцөөд Баялгийн сангийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Бүсийн хөгжлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуультай уялдуулж хэлэлцэх ёстой гэсэн зарчмын санал ирсэн.

УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт энэ хуулийн талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах эрх байгаа. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна гэж УИХ-ын гишүүн үзсэн бол байнгын хороо, намын бүлгээрээ дамжуулж санал дүгнэлт ирүүлэх ёстой. Гэвч Ардчилсан Намын бүлэг энэ талаар санал дүгнэлт ирүүлээгүй" хэмээн хэллээ.

УИХ-ын намрын чуулган өнөөдөр өндөрлөнө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654105
1 эможи

Би
2024-01-18 00:12
2023 онд хятадын элчингийн хүмүүстэй оройн цагаар нууцаар уулзаж байгаад сэтгүүлч нарт баригдсан байдаг шүү энэ хүрэлбаатар тэр үед энэ хуулийг хужаа нар ятгсан гэж байна шүү маш аюултай
keyboard_arrow_up