Х.Нямбаатар: Зайсан, Богд уулын аманд боссон үнэтэй хаус хорооллуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авна

2024 оны 1 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар бондын ашиглалт болон Улаанбаатар хотын орлогын боломжийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр " Улаанбаатар хотын ихэнх үл хөдлөх хөрөнгө 2000-аад оны өмч хувьчлалын үед бичигдсэн үнээр татвар төлөгддөг. Мөн үл хөдлөх хөрөнгийн бүсчлэлийг эргэж харна. 

Зайсан, Богд уулын ам бүрд үнэтэй хаус хороолол боссон. Газрын зориулалт нь аялал жуулчлалын отог нэртэй. Эдгээрийн үл хөдлөх хөрөнгийг тооллогод хамруулж татвар авахаар төлөвлөж байна. 

Барууны орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нотариатын хийсэн тухайн жилийн хэлцлүүдийн дунджаар бүс бүрээр нь гаргадаг. Манай улсад ийм жишиг тогтоогүй. Жилд 1,000 орчим үл хөдлөх хөрөнгийг улсын комисс хүлээн авч байгаа" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654063
0 эможи

keyboard_arrow_up