Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулахаа боль

2024 оны 1 сарын 16

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганыг Баасан гаригт завсарлуулах тул өнөөдөр 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлээд байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудал 2 хүний хэрүүл болж таарахгүй гээд Женко гэгддэг Баттулга ч, Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа болисон нь дээр гэж анхааруулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөрөнгө оруулалтын асуудал хоёр хүний хэрүүл болж таарахгүй. Женко гэдэг Х.Баттулга ч, Ч.Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа больсон нь дээр. Хэдэн троллоороо шантаажилж хууль батлуулах, эсвэл хэлэлцүүлэг зогсооно гэж байхгүй. Нэг талаас Цэцэд өгч хэлэлцүүллээ гэдэг. Нөгөө талаас 6 сар барилаа гэдэг. Бид эрүүл саруулаар асуудалд хандаж, улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, асуудалд хандана гэдгийг хатуу анхааруулъя. Цэцэд өгөөд байгаа нөхдүүд 2013 онд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулна гэж хууль баталсан байна билээ. Тэгээд юун хууль зөрчлөө гээд байгаа юм. Ард түмнийг төөрөгдүүлдгээ ордоо боливол таарна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654056
0 эможи

keyboard_arrow_up