УИХ-ын дарга нийтийн тээвэр, газрын асуудлаар Түр хороо байгуулах чиглэл өглөө

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах чиглэл өгсөн.

Тэгвэл тус хороог УИХ-ын гишүүдээс хэн ахлах нь анхаарал татаж байна. Учир нь “ногоон автобус”-ны худалдан авалт тойрсон асуудлууд болон нийслэлийн нийтийн тээврийн бугшсан олон хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Иргэдийн зүгээс ч тэр уг асуудлыг шуурхайлахыг шаардаж байгаа гээд олон нийтийн анхаарлын төвд байгаа сэдэв.

Энэ ч утгаарааУИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, Хянан шалгах түр хороог хугацаанд байгууж ажиллахыг тодорхой үүрэг болгохдоо Б.Энхбаяр зэрэг өмнөх Хянан шалгах түр хороодод ажилласан туршлагатай гишүүдийг санал болгосон.

Мөн нийтийн тээврийн асуудлаас гадна нийслэлийн газар олголтын асуудлыг хамтатган үзэх ёстой гэсэн нь уг Хянан шалгах түр хорооны хянан шалгах хамрах хүрээг маш өргөн тогтоож өгөхөөр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654022
1 эможи

keyboard_arrow_up