Байнгын хорооны даргаас дээш гарч чадалгүй найман жилийг үдсэн М.ОЮУНЧИМЭГ гишүүний санаархал
Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлж, энэ өдрөөс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох талаар бид өмнө нь мэдээлсэн.
Гэтэл одоогийн УИХ-д тухлан буй зарим гишүүд суудлаа хадгалан үлдэхээр улайрч байгаа нь ажиглагдаж байна. Үүний нэг бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. Түүний хувьд 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдоод зогсохгүй Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ.
Түүнийг "сайдын суудал сулрахаар л дарга нарыг дагаад гүйчихдэг гишүүн" хэмээн олон хүн нэрлэдэг. Сүүлд Эрүүл мэндийн сайдад санаархаж байсан тэрээр ХНХ-ын сайдын суудлыг мөн л горилсон. Гэвч найман жил УИХ-ын танхимд суухдаа байнгын хорооны даргаас дээш гарч чадаагүй юм.
Харин тэрээр сүүлийн үед сонгуулийн сурталчилгааны ажлаа ил нэг, далд нэг хийгээд байна. Оны өмнө болсон "Нүүрсний сонсгол"-ын ажлын хэсэгт багтан "Баахан утгагүй асуулт"-аар өөрийнхөө нэр хүндийг унагаад байсан. Тэгвэл тэрээр одоо "2023 оны ажлын тайлан"-гаа тойргийнхоо сонгогчдод өөрийнхөө том зурагтай хуанлийн хамт хэвлүүлэн хүргүүлжээ. Түүний санаархал дараагийн сонгуульд мөн л сонгогдох...
Түүний хүсэл биелэх болов уу...









