Б.Пүрэвдорж: Олон ахмад “тэтгэвэр хангалттай нэмэгдсэнгүй“ гэдэг асуудал тавьж байна

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Ахмадын тэтгэврийг тогтоохдоо 7 жил биш 5 жилийн дунджаар тооцох асуудлыг Нийгмийн даатгалын багц хуультай хамт хэлэлцэж баталсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын 237 дугаар тогтоолын дагуу итгэлцүүрийг тогтоохдоо олон жилийн ужгирсан асуудлыг шийдвэрлэсэн сайн тал байгаа. Энэ итгэлцүүрийн дагуу 2023 оны долдугаар сарын 1-нд инхэнх ахмадын тэтгэвэр нэмэгдсэн. Ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөс дээш нэмэгдсэн. Гэтэл 7 жилээр тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг дахин тогтоохдоо нэг системээр дахин бодож байгаа. Тиймээс олон ахмад тэтгэвэр хангалттай нэмэгдсэнгүй гэдэг асуудал тавьж байна. Тэтгэврийн нэмэгдлийг бодохдоо зөвхөн 2023 оны долдугаар сарын 1-ний нэмэгдлийг тооцож байгаа нь программын алдаа байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653810
0 эможи

Зочин
2024-01-06 00:13
Яг үнэн шүү дээ хөөрхийс.
Зочин
2024-01-05 18:13
Тэтгэвэрээ 1сая болгоочээ
Дэм дэмэндээ
2024-01-05 14:21
Аав ижийгээ эмэг өвөгөө төлөөлж явахад яавч буруудахгүй шүү . Өнгөрсөнөө мартвал маргааш үгүй Зөв явбал зөөлөн хорвоо
keyboard_arrow_up