Г.Занданшатар: Г.Дамдинням сонгуулийн жил эхэлчихсэн байхад мөнгө тараахаа боль
2024 оны 1 сарын 04
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
Санал хураалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүн Г.Дамдинням сонгуулийн жил эхэлчихсэн байхад мөнгө тараахаа боль. Сонгуулийн жил эхэлчихсэн байхад бетон сав, мөнгө тараахыг авлига гэж тооцно. Хамаатан садантайгаа золгож болох уу гэсэн юм асуугаад. /Ингэж ярьсны дараа УИХ-ын гишүүд инээлдэв/
Сонгуулийн жил эхэлж байна. УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцоно. Зарим нэг гишүүн гадаад дотоод томилолтод явж, чуулган болон байнгын хорооны хуралдааныг саатуулдаг асуудлыг олон нийтэд мэдээлнэ шүү." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653788
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс