УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана
2024 оны 1 сарын 03
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдана. Аль Байнгын хороод хуралдаж ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.
11.00 цагт Төсвийн байнгын хороо:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай/
- Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэнэ
12.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
- Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.30 цагт Эдийн засгийн байнгын хороо:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653748
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс