Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ерөнхий аудитор Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.28/ үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, улсын ерөнхий аудитор Д.Занданбат нарын хүсэлтийг хэлэлцлээ.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын даргад хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. "Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар нууц саналт хураалт явууллаа. Түүний хүсэлтийг УИХ-ын 25 гишүүн дэмжсэнээр 56.8 хувийн саналтайгаар Г.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Мөн улсын ерөнхий аудитор Д.Занданбат УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг энэ сарын 20-ны өдөр ирүүлсэн байна. Тус хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нууц санал хураалт явуулж УИХ-ын 33 гишүүн дэмжсэнээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Товчхондоо, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ерөнхий аудитор Д.Занданбат нар ажлаа өгч, 2024 оны сонгуульд НЭР ДЭВШИЖ магадгүй байна.









