ЧУУЛГАН: “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ
2023 оны 12 сарын 28
УИХ-ын чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг хуваарьтай. Тэгвэл өнөөдөр 2023 оны хамгийн "отгон" хуралдаанаа хийх гэж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
- Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/
- “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









653667
0 эможи
Итгэн
2023-12-28 11:30
АВ ЛГАТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ яасан билээ Батлагдлуу Дарагдсануу ХУЛГАЙЧ авилгачдын сүнсийг авсан хууль эрчимтэй сайхан яригдаад
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс