НҮҮРСНИЙ СОНСГОЛ : ҮСХ-ны дарга Б.Батдаваа эхнэр Ц.Амгалангийн хамт гэрчээр оролцож байна

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ны дарга Б.Батдаваа болон түүний эхнэрийн хамаарал бүхий компаниудад нэг сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байна гэдгийг хуралдааны даргалагч Б.Энхбаяр онцлов. 

"Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн мөн" 

Үргэлжлүүлэн сонсголын даргалагч Б.Энхбаяр нийтдээ 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсны 25% нь ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн хамаарал бүхий хүмүүсийн удирдлагаар ажиллаж байгаа нүүрс тээврийн компанийн асуудал яригдаж байна гэдгийг онцлов.

Шинжээч: Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга Баатарын хүү гэв. 

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Шинжээчид юм аа сайн нягтлаасай гэж хүсэж байна. Би мэдээ орсон цагаасаа Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор өөд болсон. Энэ яригдаж байгаа асуудалтай би шууд хамааралтай бол хариулахад бэлэн байна. Шаардлагатай гэвэл иргэний үнэмлэх, аав ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна. 

Сонсголын даргалагч Б.Энхбаяр: Таны эхнэр Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нэлээд танилцуулагдаа. Ц.Амгалангийн аав болох Цэрэнпүрэв гэх хүн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн мөн үү? 

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: Мөн. Манай хадам аавыг Цэрэнпүрэв гэдэг. Урьд нь ийм ажил хийж байсан гэж сонссон. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653493
0 эможи

keyboard_arrow_up