ТАНИЛЦ : УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий НҮҮРСНИЙ компаниуд

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр эхэллээ. 

Энэ үеэр шинжээч  487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5,222,999.95 тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байгаа гэдгийг танилцууллаа. 

 ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТГҮЙ НҮҮРС ГАРГАСАН КОМПАНИУДЫН УЛС ТӨРИЙН ХАМААРАЛ 

/Доорх жагсаалтыг тухайн хуулийн этгээдтэй нүүрсний тээвэрлэлт явуулж байх хугацаанд идэвхтэй хувьцаа эзэмшигч байсан эсвэл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн болон өмнө нь бүртгэгдэж байсан. Мөн энэ компаниудтай нэгдмэл ашиг сонирхол бүхий компаниудыг хамтран эзэмшдэг гэсэн байдлаар гаргаж ирсэн байна/ 

  • Эко глобал ложистикс- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • Шанхын хэц- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • Дэлгэр цагаан овоо-  Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • Шанх транс- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 
  • Аранзал алаг- Ц.Амгалан ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • Эм жи өү транс-  Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх 
  • Бүргэд транс- УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 
  • Мөнхцаст транс- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх 
  • Мэнд транс- Т.Золжаргал Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 
  • Их хурд хүч- Б.Болдмаа Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү 
  • Энхдэлгэр говь- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх  
  • И коммодитс монголиа интеллижент ложистикс- Ц.Амгалан ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • Тип транс- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • Сокобура- Г.Аранзал- Тагнуулын ерөнхий газрын дарга асан н.Гэрлийн хүү. 
  • Эрдэнэсгалба-  Ханбогд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч О.Эрдэнэбаатар 
  • Хансахиус- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • BB транс- Ц.Амгалан- ҮСХ-ны дарга Д.Батдаваагийн эхнэр 
  • Шинэст Өргөө транс- Б.Батбаяр- УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү 
  • Нэмэх тээвэр- Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 
  • ЭС Т- Засгийн хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 
  • Голден фрейт- Ё.Ууганбаяр- УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах 
  • Говь транс-  Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ч.Жаргалсайхан 
  • Зэст гүрэн- Р.Бадрал- УИХ-ын гишүүн асан Бурмаагийн хүү 
  • Далангол- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • Ричрөүд- П.Бат-Эрдэнэ- УИХ-ын асан Батхүү агсны дүү
  • Ричгүрэн транс-  П.Бат-Эрдэнэ- УИХ-ын асан Батхүү агсны дүү
  • Дагалай шарга наян найм транс- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • Галбус- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 
  •  Топ транспорт- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • Стандарт майнинг транс- Б.Ганхөлөг- УИХ-ын асан Батхүү агсны хүү
  • Имфантант- Б.Мөнхжаргал- АТҮТ-ийн авто үйлчилгээний хэлтсийн дарга 
  • Хишигсайхан Ундрах- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
  • Даалингийн хишиг тээвэр- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
  • Блэк кораллайн-  П.Бат-Эрдэнэ- УИХ-ын асан Батхүү агсны дүү
  • Зүүн Хөхий- Ш.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх  
  • Шуудхур- Сангийн сайд Б.Жавхлан
  • АВН малт- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • Цогтцэций шанх транс- Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Э.Болдбаатар 
  • Баялаг ложистик транс- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
  • Говь күрүма- Д.Басбиш Гашуунсухайт автозамын ХХК-ийн дэд захирал 
  • Прайд транс- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
  • Говь транс ложистикс- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт 
  • Ивээл Сар Транс- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 
  • Шандаст транс- Г.Гаригцацралт- Өмнөговь аймгийн ИТХ-ын Т.Золжаргалын дүү
  • Арван хишиг логистик- Ё.Ууганбаяр- УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах 
  • Шанх ложистик- УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653491
1 эможи

Зангараг
2023-12-19 01:55
Яасан бусад 76 гаа бүгдий нь зарлахгүй юм уу?
keyboard_arrow_up