Б.Энх-Амгалан: Сангийн яам ийм хачин юм явуулахгүй шүү. Та нар баахан зураг төслийн нэгж, зөвлөх компани авдагаа болиорой

2023 оны 12 сарын 15

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ төсөлтэй холбоотойгоор Төсөв, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ төсөл хоёр удаа буцсан. Нэг удаа Засгийн газрын гишүүд саналаа нэгтгэлгүй орж ирээд буцсан. Дараа нь бид байнгын хороодын саналыг нэгтгэж, есөн чиглэл өгсөн. Үүний зургаад нь эмэгтэй малчдын платформд оролцох үйл ажиллагааг дэмжих гэсэн зүйл заалт байсныг хасах чиглэл өгсөн. Гэтэл нэрийг өөрчлөөд дахиад оруулаад иржээ. Өрийн дарамт нэмэгдэх эсэхэд онцгой анхаарахыг хэлсэн. Зураг төсөл, ТЭЗҮ-ээ нарийвчлан гаргах ёстой гэдэг бүх зүйл хангагдсан гээд байнгын хороогоор дэмжсэн. 

Сангийн яам ийм хачин юм явуулахгүй шүү. Та нар баахан зураг төслийн нэгж, зөвлөх компани авдагаа болиорой. Сангийн яам ийм хандлагаар УИХ, байнгын хороог хуурахгүй шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653451
1 эможи

keyboard_arrow_up