Д.Өнөрболор: Цэргийн ажиллагаатай байгаа улсаас шатахуун авч байгаад хязгаарлавал яах вэ
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр цаг үеийн асуудлаар болон бусад сэдвээр үг хэлэх хүсэлтээ ирүүлсэн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Д.Өнөрболор нарын гишүүд үг хэлж байна.
Энэ үеэр Д.Өнөрболор "Сүүлийн өдрүүдэд шатахуун түлшний хомсдол, тог цахилгааны асуудал үүсч байна. Энэ бүхэн өнөөдөр бус сүүлийн 20, 30 жил яригдсан асуудал. Бид эрчим хүчний нөөц, аюулгүй байдал, хараат бус байдал дээр хувьсгалын шинжтэй шинэчлэл хийх шаардлагатай байна. Бид тооцоо судалгаатай шилжих хэрэгтэй байна. Эрсдэлийг бууруулах менежмент, төлөвлөгөөтэй улс болмоор байна. Хүйтний улиралд шатахуун, цахилгаан тасарвал яана аа. Олон улсын ачаа тээвэр, хил гааль, ард иргэдийн амь насны эрсдэл тулгарна. Эрчим хүчнийхээ 22 хувийг импортоор авдаг. Цэргийн ажиллагаатай байгаа улсаас шатахуун авч байгаад хязгаарлавал яах вэ. " гэв.