С.Ганбаатар: Нохойн дуу ойртсон үед би олон юм яримааргүй байна. Сайд, сэтгүүлч хоёр үзэлцэж болохгүй
УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр цаг үеийн асуудлаар болон бусад сэдвээр үг хэлэх хүсэлтээ ирүүлсэн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Д.Өнөрболор нарын гишүүд үг хэлж байна.
Энэ үеэр С.Ганбаатар “Нохойн дуу ойртсон үед би олон юм яримааргүй байна. Гэхдээ асуусан асуултаас буцахгүй. Надад хэлэх шаардлагатай хоёр асуудал байна. Жижиг юм гэж бүү бодоосой.
Нэгдүгээрт, Өчигдөр ордны үүдэнд Сүхбаатар аймгийн Энхцэцэг гэж хүн сууж байна. Тэр эмэгтэй төрийн буруутай үйлдлээс болж хохирсон гэнэ. Тэр эмэгтэйд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
Хоёрдугаарт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад эхэллээ. Сэтгүүлч сайд хоёр хоорондоо үзэлцэнэ гэдэг байж боломгүй зүйл. Энэ асуудалд яадаг ч бай сэтгүүлчийн зөв гэж итгээд байгаа. Энэ асуудлыг хүний эрхийн хууль тогтоомжуудын хэрэгжилтийн талаар УИХ-д ХЗБХ-ны дарга Цогтбаатар сонсгол хийж нэг тийш гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм хоёр тийш хуваагдаад байна." гэв.









