Н.Учрал: Нүүрсний сонголд арай хэтэрхий юмнууд яригдах юм. Хэдхэн жилийн өмнө томилсон шийдвэрээ олохоо больчихсон

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал "Төрд 15 янзын бичиг хэрэг солилцооны систем байсан. Хоорондоо бичгээ шидэж чаддаггүй. Дунд нь нэг холболт хийгээд одоо хоорондоо бичгээ солино шүү гэхээр цахимаар явуулж байгаа бичгүүдээ хэвлээд л хадгалаад байдаг. Яагаад ингээд байгаа юм бэ гэхээр хууль нь ийм шүү дээ гэдэг тайлбар хэлээд байдаг.

Хэдэн өдөр Нүүрсний сонсголыг хүмүүс анхааралтай ажиглаж байна. Сонсгол дээр арай хэтэрхий юмнууд яригдах юм. Хэдхэн жилийн өмнө томилсон шийдвэрээ олохоо больчихсон гэж байна. Хоорондоо бичгээр явуулсан бичгүүдээ хаана байгааг мэдэхээ болиод устгачихсан гээд байх юм. Ямар ч баримт байхгүй.

Архив руу эргэж харахгүй бол цахимаар үүсч байгаа архив гэдэг ойлголт бараг байхгүй байна. И Монгол дээр чинь жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх чинь байна шүү дээ гэхээр хуулиа хар аа гэдэг. Төрийн байгууллагын албан хаагчдыг буруутгах ямар ч аргагүй. Хуулиа л дагаж байгаа хүмүүс аргаггүй. Банк, санхүүгийн байгууллагын хуульд өөрийн биеэр гэрээ байгуулна гээд заачихсан байгааг цахимаар бас өгч болно гэдгийг хуульчилж өгөх хэрэгтэй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653275
0 эможи

keyboard_arrow_up