Ч.Хүрэлбаатар: УИХ-ын сонгуулийн тойргийг улам томруулмаар байна

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэн шийдвэрлэмээр байна. Өнөөдрийн байдлаар 62 сая тонн нүүрс гаргаад байна. Эдийн засагтай холбоотой асуудлаа яримаар байна.

Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн тов тогтоохгүй бол хуулийн хугацаа өнгөрлөө. Тойргийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэр дэвших санаатай хүмүүс Өмнөговь аймгаас эхлээд айлуудаар явж, мөнгө тарааж байна.

Сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижигрүүлэх биш, улам томруулмаар байна. Одоогийн  тойргоо дахин томсгомоор байна. Жижиг тойргоор яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй.

Тухайлбал, баруун Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг нэг тойрог болговол эрим хүч, авто зам, хилийн боомтын асуудлууд зэрэг дэд бүтцийн асуудал нь хамт шийдэгдэнэ. Сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтоох нь зөв.
 

Дэлхийн улс орнуудын геополитикийн тогтворгүй байгаа энэ үед Монгол Улс нэгдэж, улсынхаа хэмжээнд асуудлаа шийдэж байх ёстой юм.

Тойрог, сонгуулийн тов тогтоох асуудлыг шийдэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал юм. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарахыг УИХ-ын даргаас хүсэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653267
1 эможи

Зочин
2023-12-07 11:31
Ха ха энэ өлөн хулгайчууд жүжиг тавьчих юмаа.
keyboard_arrow_up