Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ХЭҮК-ын дарга Ж.Хунан ЧУУЛГАНД “ИРСЭНГҮЙ“
ХЭҮК-ийн дарга Ж.Хунан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж дэмжсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүсэлтийг эцэслэхээр хэлэлцлээ.
"Ж.Хунанг Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаас чөлөөллөө"
Ийнхүү хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 55.8 хувийн саналаар Ж.Хунанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ХЭҮК-ын дарга Ж.Хунан өнөөдрийн чуулганд “ИРСЭНГҮЙ“.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ж.Хунан яагаад ажлаа өгөх болсон талаар бид асуух ёстой. Хүний эрхийн зөрчил дээр ХЭҮК яагаад дугардаггүй байсан юм. Харамсалтай нь ирсэнгүй. Өргөдлөө өгсөн дарга комиссын гишүүнээр үлдэх нь ёсзүйн хувьд боломжгүй гэж үзэж байна" гэв.