ИЦББХ-ны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ
2023 оны 11 сарын 29
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653053
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс