Б.Баттөмөрийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар улираан томилохыг дэмжлээ

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн/2023.11.28/ хуралдаанаар даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэсэн байна.

Тэрбээр 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7% нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653028
0 эможи

keyboard_arrow_up