АТГ-аас зарласан 17-гийн “асуудал” юу болсон бэ?

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

2022 оны арванхоёрдугаар сард Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон. Тэр үеэр АТГ-аас “...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбоотой байж болзошгүй” гэх 17 хүний нэрийг зарласан. Тэгэхдээ Х.Баттулга, З.Энхболд, Ө.Шижир, Д.Ганбат, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Р.Сэддорж, Б.Эрдэнэ-Очир, Д.Ариунболд, Б.Ганхуяг, Х.Мандахбаяр, Б.Бадраа нарыг нэрлэж байв. Тэдний олонх нь “...Би нүүрсний хулгайд хамаагүй” гэж мэдэгдсэн. Ялангуяа энэ жагсаалтад багтсан УИХ-ын таван гишүүн дараахан нь хуралдсан чуулган дээр үгээ хэлцгээж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “...Жинхэнэ хулгайч нар нь цаана нь үлдчихлээ энэ хэдэн жараахайгаар тоглож байна. Тэр тулууд нь цаана нь хэвтэж байна гээд энэ гадаа жагсаж байгаа улсууд чинь бүгд хэлж байна шүү дээ”, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “...Жинхэнэ хулгайч нараа зарлахыг би шаардаж байна. Энэ “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдтэй хамаарал бүхий УИХ-ын гишүүдийг нэг бүрчлэн зарлаж шалгахыг шаардаж байна. Оффтейк гэрээг байгуулсан ҮАБЗ-ийн энэ ажлын протоколыг нь ил болгохыг шаардаж байна. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байгаа “Меланж” нэртэй нүүрсний уурхайн бүх үйл ажиллагааг ил тод шалгахыг шаардаж байна” гэж байв. Өөрөөр хэлбэл “...Би нүүрсний хулгайч, уучлаарай” гэсэн нэг ч хүн гараагүй юм. Тэгэхээр тэд энэ хулгайтай холбоотой эсэхийг хууль хяналтын байгууллагаас нүүрсний сонсгол дээр албан ёсоор тайлбарлах шаардлагатай юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653005
0 эможи

keyboard_arrow_up