Г.Ганболд: АТГ-д надтай холбоотой ямар ч хэрэг шалгагдаагүй
2023 оны 11 сарын 27
“УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр /2023.11.27/ хуралдсан. Хуралдаанаар нүүрсний сонсголын товыг гаргасан билээ.
Тодруулбал, эхний сонсголыг 12 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд 178 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм.
Сонсголтой холбоотой мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "АТГ-аас тодруулж болно. Надтай холбоотой ямар ч шалгагдаж зүйл байхгүй. Хоёрдугаарт, Баянтээгийн уурхайгаас зөөж байгаа нүүрсийг эсэргүүцдэг хүн байхгүй юу. Зогсоо гэх шаардлагыг тавьдаг. Та бүхэн шаардлагатай гэвэл АТГ-аас тодруулж болно" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653001
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс