Б.Энх-Амгалан: Сумын төвийн иргэд 2-3 өвөлжөө барьчихаад түүнийгээ түрээсэлж байна
УИХ-ын өнөөдрийн /2023.11.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хуулийн төслийг дэмжиж байна. Бид баруун бүс дээр бэлчээрийн менежментийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Залуу малчид нэг зүйл хэлж байна. Газрын нүдийг олоод буучихсан, усны эх дээр очоод буусан айл нар нүүхгүй байна. Тэнд малаа бэлчээх, услах зүйл хомс болоод байна. Тэдний мал улам өсөөд байдаг. Гэр бүл болсон хүмүүст хүндрэлтэй байна гэдэг. Сумын төвийнхөн 2-3 өвөлжөө барьчихаад түүнийгээ түрээсэлж байна. Ийм зүйл ярьж байна. Усалгаатай тариаланг мал аж ахуйтай хамтарч эрхлэхгүй бол болохгүй байна. Тэгэхгүй бол өвсний гарц муу байгаа үед малыг тарга тэвээр авахуулахад хүндрэлтэй байна" гэлээ.