АУДИТ: Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам үр ашгаа өгөхөөргүй, суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Энэ үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо. 

Тус чиглэлийн 267 километр замыг аудитын дүгнэлтэд хамруулжээ. 

Аудитор:

Төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргасан байна. 

Тус чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг тохироогүй, төслийн хүрээнд хийгдэх ажлууд бүрэн хийгдээгүйгээс ойрын хугацаанд эдийн засагт үр нөлөөгүй үзүүлэхээргүй байгаа аж. Тухайн чиглэлийн төмөр замыг барих ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан байна. Гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг 16 хоногт багтаахыг, тав хоногийн дотор ерөнхий гүйцэтгэгчийг сонгохоор заасан нь сонгон шалгаруулалтыг ийнхүү хэлбэр төдий явуулахад нөлөөлсөн гэж үзжээ.

Төмөр замын салбарын хэмжээнд бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр удаа дараа шийдвэр гаргаж байсан ч хэрэгжүүлэх төслүүдийг эдийн засагт нийгэмд үзүүлэх үр нөлөөгөөр эрэмбэлж цогц байдлаар төлөвлөөгүйгээс ихээхэн хэмжээний үргүй зардал гарсан байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцын зэрэглэлд хамаарч байснаас шалтгаалж холбогдох хууль зөрчсөн үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл байх магадлалтай байна.

“Тавантолгой төмөр зам”-ын удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон байна.

Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах эх үүсвэрийг ТЭЗҮ-д заасан  дүгнээр нүүрс урьдчилан борлуулах замаар бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр 54.7 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийх талбай нь 471 га нь улсын хийлийн зурваст 495 нь улсын тусгай хамгаалалтын говийн дархан цаазат газарт хамаарч байхад холбогдох байгууллагаас шийдвэр гаргалгүй бүтээн байгуулалтын ажил явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652890
0 эможи

зочин
2023-11-23 13:21
Энэ улсад болж бүтэж байгаа юм байна уу? Ямарваа хийсэн ажил нь дандаа бүтэлгүйтэж байх. Удирдагад байгаа хүмүүс юм бүтээе гэхээсээ өмнө яаж өөртөө ашиг хонжоо гаргах вэ гэж боддог болсон хойно улс орон яаж хөгжихив дээ. Энэ улс орныхүү төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс гарч ирсэн цагт Монголын нүүр царай өөрчлөгдөж хүн ард нь гайгүй амьдралтай болох байх.Тэр цаг хэдийд ирэх юм бол доо. .
keyboard_arrow_up