Г.Дамдинням: Ногоон автобусны 400 тэрбум төгрөг бол Тавантолгойд байгаа төмөрзамын хулгайн дэргэд талхны үүрмэг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Саяхан ногоон автобусны дуулиан дэгдсэн. Ногоон автобусны 400 тэрбум бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг шүү.
Гэтэл Хянан шалгах хорооны танилцуулгад төмөр замтай холбоотой нэг ч үг алга, юуг нь хянах гээд байгаа юм. Аудит хянаад гаргаад ирсэн байна ш дээ. Бүх юм нь хууль зөрччихсөн. Гэтэл ганц компанийн жижиг худалдан авалт шалгасан болоод дуусах юм уу.
Нүүрснээс орж ирсэн мөнгийг төмөр замын том төсөл гэдэг юм руу хийгээд улсын нууцад оруулж байгаад хулгай хийчихсэн энэ асуудлыг яагаад Хянан шалгах хороон дээрээ ярихгүй байгаа юм бэ, Б.Энхбаяр аа. Эдийн засгийн байнггын хорооны дарга аа. Аудитын дүгнэлтийг УИХ дээрээ яримаар байна, Г.Занданшатар дарга аа.
Бүх ард түмний хувьцаа эзэмшиж байгаа компаниас бүх мөнгийг төмөр зам руу оруулж байгаад хулгайлаад идчихсэн." гэв.