Н.Алтанхуяг: Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар тойрог дээрээ хөрөнгө оруулалт гэж тавьчихаад “мөнгө цавчиж“ байна

2023 оны 11 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр хэдэн троллд мөнгө тараачихаад намайг худлаа хэллээ гээд дандаа гүтгэлэг хийж байна. Нэг л өдөр гэмт хэрэгтэн болно шүү. Тойрог дээрээ хөрөнгө оруулалт гэж тавьчихаад мөнгө цавчиж байна.

Монгол Улсын төсвийн алдагдал 2016 онд хамгийн их байхаар баталсан. Одоо 2024 онд хамгийн их байхаар баталж байна. Үүнийгээ боль. Хүмүүсийн ахиу амьдрал дээшлүүлмээр байх юм. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр нийлээд хэдэн троллд мөнгө өгөөд байж болохгүй. Тойрогт гээд мөнгө тавьчхаад мөнгө цавчиж байна. Түүнийгээ сошиалаар хүн хөлслөөд ажиллуулж байна. Монголчуудын ахуй амьдралыг яаж дээшлүүлэх үү гэдэг асуудал ерөөсөө яригдахгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652657
1 эможи

keyboard_arrow_up