Т.Аубакир Баян-Өлгийд улсын төсвөөр хийгдсэн 2.4 км замын ТУУЗ хайчлав
Сонгуулийн жил гарах дөхөж, УИХ-ын гишүүд тойрогтоо хайр зарлах марафон эхэлжээ. Үүний нэг тод жишээ УИХ-ын гишүүн Т.Аубакир улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Алтай сумын төвд тавигдсан 2.4 км хатуу хучилттай авто замын тууз хайчлав.
Т.Аубакир гишүүний хувьд Баян-Өлгий гэхээсээ илүүтэй Сэлэнгэд төрж, өсөж хүмүүжсэн нэгэн. Сэлэнгэд 20-иод жил газар тариалан эрхэлж хөлжсөн айлын хүүхэд. Энэ шалтгаанаар хамаатны ах, УИХ-ын гишүүн Х.Баделханыхаа дэмжлэгээр 2016 онд Хөдөө аж ахуйн дэд сайдад нэр дэвшсэн боловч АТГ-аас газар тариалангийн бизнестэй хутгалдсан хүн Хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшсэн нь ашиг сонирхлын зөрчил гэж үзсэн байдаг. Улмаар 2020 онд мөн л Сэлэнгээс Баян-Өлгийд ахынхаа дэмжлэгээр нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн.
Т.Аубакир өөрийгөө дэвшилтэд үзэлтэй залуу үеийн төлөөлөл гэж тодорхойлдог ч ийнхүү тууз хайчлах эрдмийг ахаасаа өвлөж буйгаа гэрэл зурагт мөнхлөв.
Тун удахгүй жижиг төсвийн ажил болгоноор тууз хайчлах өвчин эргэн сэдрэх бололтой.