Төсвийн байнгын хороо НӨАТ-ын буцаалтын 5 хувийн талаар гаргасан дүгнэлтээ танилцуулна

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Өнөөдөр /2023.11.07/ Төсвийн байнгын хороо хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд

  • Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай/
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай зэрэг асуудлууд багтжээ.

Үүнээс онцлох асуудал бол НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон өөрчлөхөд иргэдийн саналыг авч, дүгнэлтээ танилцуулах гэж байгаа явдал юм. Тодруулбал, энэ асуулгад 104 мянган иргэн дэмжиж буйгаа илэрхийлж саналаа өгөөд буй. Цаашлаад төсвийн байнгын хорооны саналд үндэслэж УИХ-аар уг асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652563
1 эможи

keyboard_arrow_up