Д.Сарангэрэл: Түгжрэлийг шийдэхгүй бол 2040 онд Улаанбаатарчууд тэр чигээрээ галзуурчихсан байх нь тодорхой юм билээ...
УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Энэ хууль зөв. Гэхдээ хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатарчууд бүгд бүгдээрээ идэвхтэй хамтран ажиллах хэрэгтэй. Хотын асуудал үнэхээр хүнд байгаа. Үүнийг тэвчээртэй, хаттай, улс төрийн болон янз бүрийн цохилтуудыг дааж чадах ийм улс төрч, дарга давж чадна.
Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд ямар ч асуудлын ард нь гардаг гэдгээ харуулж чадсан учраас их итгэл найдвар тавьж байгаа.
Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын бүлэг дээр хийсэн мэдээллүүдийг сонсоод энэ асуудлыг шийдэхгүй байх юм бол 2040 онд бүгдээрээ тэг зогсолт хийгээд, бие биенээ харааж ерөөгөөд, зодоон цохион хийгээд Улаанбаатараараа галзуурчихсан байдалд хүрэх нь тов тодорхой болчихсон юм байна лээ. Тиймээс хотын шинэ дарга тийм байдалд хүрэхгүйн тулд асуудлаа шийдээд, ард нь гаръя гэж байна. Энэ хуулийг дэмжихээс өөр ямар ч арга байхгүй. Маш шуурхай хэлэлцэх ёстой " гэв.