Т.ДОРЖХАНД: Ипотекийн зээлийн санхүүжилтийг Төвбанк нь хийдэг улс манайхаас өөр байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төсөв тэлсэн ийм үед мөнгө хэвлэж, цалин тэтгэвэр нэмэхэд бодит орлого өсөхгүй. Эргээд эдийн засгаа чирнэ. Монгол Улс дөрвөн төсөвтэй байсныг давтаж болохгүй. Монголбанкаа нэг яам шиг болгосон. Засгийн газар яаралтай ипотекийн зээлийг авах хэрэгтэй. Сангийн яам авахгүй юм уу. Яг аль яам авна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Монголбанкин дээр дөрвөн жил цоожилсон. Дэлхийд ипотек өгдөг төв банк гэж байхгүй.
Сангийн сайд Б.Жавхлан: НОСК шиг байгууллага байгуулж таарах байх. Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хоёрын нэг нь оролцоотой хяналт тавьдаг байдлаар явна.