Ж.Батсуурь: Иргэдийн хэлснийг ажил болгодог бол түгжрэлийг яагаад шийдэхгүй байгаа юм. 7 жил хэллээ шүү дээ
Төсөв өргөн барьсны дараа НӨАТ-ын буцаан олголтын асуудлыг нийтийн өргөдөл ирсэн учраас хэмээн оруулж байгаа нь буруу гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хэллээ.
Тэрбээр "Хөрөнгө оруулалт газарт үлдэнэ, буцаан олголт бол үр ашиггүй. Үе шаттайгаар татварыг бууруулах нь төрийн хар хайрцагны бодлогоор явах ёстой. Эрүүгийн болон татварын хуулийг иргэдээс асууна гэдэг байж болохгүй.
Иргэдээс асуугаад хэлсэн зүйлийг нь биелүүлдэг байсан бол түгжрэлийг 100 мянга байтугай нэг саяараа ард түмэн саналаа хэлсэн шүү дээ. Долоон жил хэллээ шүү дээ.
Түгжрэлд шийдэл гаргаач гээд бүх сайд, дарга руу чинь өдөр болгон л хэлж байхад тэр асуудлыг ярихгүй байж, төсөв өргөн барьсны дараа оруулж ирж байгаа нь төсвийн тогтворгүй байдал, буруу жишиг гэж бодож байна." гэв.