Ж.Батсуурь: Буцаан олголт хэн рүү, хаашаа орсон нь мэдэгдэхгүй үр ашиггүй, 00 жорлон руу ороод л дуусна
Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар хууль тогтооомжид заасан шаардлагыг хангаж, 100 000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Татварыг үе шаттай бууруулах асуудлууд бодлогоор хийгдэх ёстой байх. Түүнээс биш төсөв өргөн барьсан хойно буцаан олголтын асуудлыг оруулна гэдэг нь төсвийг бужигнуулсан бүтэлгүй алхам. Төсөв өргөн барьсан хойно 400-500 тэрбум төгрөгөөр төсвийг бужигнуулах нь цаашид буруу жишиг тогтоно. Төсөв тусгаар тогтнолын баталгаа шүү дээ. Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах хүртэл заалттай.
Нөгөө талдаа төсөв бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт газар дээр үлдэнэ. Буцаан олголт хэн рүү, хаашаа орсон нь мэдэгдэхгүй үр ашиггүй, нойл жорлон руу ороод л дуусна
Эрүүгийн хууль, Татварын хуулийг иргэдээс асууна гэдэг байж болохгүй асуудал шүү дээ." гэв.