Ц.Мөнх-Оргил: Согтуугаар жолоо барьж гэмт хэрэг үйлдсэн хүний машиныг хураадаг болох хэрэгтэй

2023 оны 10 сарын 31

Arslan.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Согтуугаар жолоо барьж байгаа хүмүүст оногдуулах шийтгэлийг чангаруулах нь зөв. Тээврийн хэрэгслийг хураах шийтгэл гэж байдаг уу. Бусад оронд тээврийн хэрэгслийг нь хураах арга хэмжээ том сигнал болдог.

Согтуугаар эсвэл мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг нь улсын орлого болдог, эсвэл хохирогчид нь өгч хохирлыг нь барагдуулдаг зохицуулалтыг санаачлан оруулж ирэх хэрэгтэй. Энэ том хөшүүрэг болно. Би ер нь баривчлагдаад, торгуулаад өнгөрөхгүй нь эд хөрөнгөнөөсөө  ч салах юм байна гэдэг нь олон хүнийг согтуугаар машин барихаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт болно. 

Машин барихыг хүний эрх гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол төрөөс олгож байгаа давуу эрх. Ийм давуу эрх эдэлж байгаа хүн эрх чөлөө, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652359
1 эможи

Зочин
2023-11-01 10:01
Уухгүй л байлдаа шалтаг бүү тооч , уусан бол хамгийн хатуу цээрлэл хүлээдэг болго. Машиныг нь хураах маш зөв шүү эрх биш толгойтой хүн юм байна уухаа болих байлгүй. Согтуугаар машин барьсан хүнтэй ямар ч хүнийй эрх , хувийн өмчид халдлаа энэ тэр байх ёсгүй. АРХИ УУСАН ҮЕДЭЭ МАШИН БҮҮ БАРЬ гүйцээ
Иргэн
2023-10-31 22:25
Энэ шинэ хууль баталж мөрдөхөөсөө өмнө ялих шалихгүй маш бага согтолттой айраг виног хэрэглэсэн хүмүүсийн эрхийг сэргээгээчээ! Тэр үлээлгэдэг юм нь ч бас худлаа юм байна лээ шд!!!!!
Зочин
2023-10-31 18:07
Хариуцлагын механизм гэнэ боловсон архтчин байх нь. Харин хариуцлагын механизмыг нь эд хөрөнгө гээд байгаа согтуугийн зэвсэг машиныг нь салгаж авч харин нийгмийг болон согтууг өөрийг нь цаашид аюул тарихаас хамгаалж тусалж байгаа буянтай хэрэг бишүү.
Зочин
2023-10-31 18:03
Хувийн өмчид хамаагүй халдаж болохгүй. Учир нь согтуу үедээ бол болно. Логик холбоос алга. Гишүүнээ таны зөв. Зөв зүгт явж байна шүү. Дэмжиж байна.
Зочин
2023-10-31 18:00
Дэмжиж байна. Харин одоо л зөв ярьж байна. Хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулсан хүнд зүгээр нэг арга хэмжээ авах гэдэг чинь шударга биш. Ийм зарчим бол буруу хойшоо эд шүү дээ. Энэ цаг үед гишүүний санал цаг үеэ нүдээ олсон гэдэгт багтана. Дэмжиж байна.
зочин
2023-10-31 14:18
хүний хувийн өмчид хамаагүй хандаж болохгүй ээ. үүний оронд хариуцдагын механизмаа л өөрчил
keyboard_arrow_up