НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийг 5 хувь болгох санал асуулгад 6 хоногт 104 мянган хүн дэмжин гарын үсэг зурсан тул уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн болохыг УИХ-ын дарга мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хуульд заасан үндэслэлүүдийн дагуу D-Parliament цахим системд нийт 489 санал ирж үүний 50 хувь нь НӨАТ-тай холбоотой санал ирсэн бөгөөд албан бичгээр МҮХАҮТ, CEO клубээс олон давтамжтай ирсэн тул 2023 оны 10-р сарын 17-ны өдөр цахим өргөдлийг хүлээн авсан.

10-р сарын 23-ны өдөр буюу зургаан хоног хүрэхгүй хугацаанд 104,791 иргэн дэмжиж, ДАН системээр цахим гарын үсэг зурсан. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн хэрэгт цахимаар, шууд бодитой оролцсон үйл явдал боллоо. 

Иргэдийн санал 100 мянгад хүрсэн бол 30 хоногоос өмнө хааж болно, үр дүнг ажлын гурав хоногт багтаан хүргүүлнэ. Журамд заасан шаардлагыг хангасан бол холбогдох байнгын хороо 14 хоногт авч хэлэлцэнэ.

 УИХ-ын дарга чуулганы хуралдаанд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ гэж заасны дагуу нийтийн өргөдлийн дүнг мэдээлж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг холбогдох санал дүгнэлтийг хийсэн. Иргэдээс ирсэн саналыг нийлүүлэн би цахим систем оруулсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652278
0 эможи

Г.Занданшатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up