Ж.Батсуурь: Архи шагладаг шиг орон нутагт 4000 төгрөгөөр түлш олдохгүй, шаглаж байна

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Биднийг төсөв баталж амжаагүй байхад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өслөө. Тэр дундаа бензин шатахуун, түүн дотор түлш. Орон нутаг, улсын хэмжээнд түлш тасарчихлаа. Өвөл болоход сарын хугацаа үлдэж, бүх бүтээн байгуулалт, үйлдвэрлэл түлшнээс болж саатахад хүрээд байна. Орон нутагт түлш 4000 төгрөгт даваад явчихлаа. Бүр ченж гарсан байна. 90-ээд оны эхээр архи шагаар зарна гэдэг шиг түлш хүргэлтээр зарна гэнэ. Үүн дээр Засгийн газар, Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам арга хэмжээ авахгүй юм уу. Яг одоо бүтээн байгуулалтыг ашиглалтад өгөх хугацаанд үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг юм болж байна. 

Төсөв хэлэлцэхэд дагсан хууль гэж олноор оруулж ирдгийг болих хэрэгтэй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652266
0 эможи

keyboard_arrow_up