Ц.Мөнх-Оргил: Мөрдөн байцаах ажиллагааны нууц задлаад байгаа асуудлаа таслан ЗОГСООМООР байна

2023 оны 10 сарын 26

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Б.Энхбаяр сайд аа, та ажлаа авсны дараагаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задарч байгааг хөндөж, таслан зогсооно гэсэн. Хэргийн материалыг задалж байгаа сэтгүүлчийг бид буруутгах боломжгүй. Тэдэнд материал өгсөн хүмүүсийг олж тогтоомоор байна. Та эхлүүлсэн энэ ажлаа гүйцээгээрэй. Шаардлагатай бол ХЗБХ-гоор тусад нь хэлэлцүүлэг хиймээр байна. Хоёрт, энэ ажил чинь гацаж байгаа бол Прокурорын дэргэдэх мөрдөн шалгах газрыг сэргээх асуудлаа Ерөнхийлөгчтэй яриад оруулж ирмээр юм. Гуравт, өргөсөн тангаргаасаа зөрчиж, хэрэг хийсэн шүүгч, өмгөөлөгч, прокурорууд хайчив. Ажлаа хийж байна уу, торгууль аваад алга болсон уу. Эсвэл ажлаас нь халсан уу." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652223
0 эможи

keyboard_arrow_up