Б.Баярсайхан: Хүүхэд хамгааллын 8 тэрбумын 50 хувь нь алга болчихоод байхад дуугарч байгаа хүн алга

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Салбар бүрд шигсэн авлига, ёс зүйн асуудлаа цэцлэх вэ? 

Хүүхдийн эрхийг хамгаалах ажилд төсөвлөсөн найман тэрбум төгрөгийн 50 хувь нь алга болчихоод байхад ажил хариуцаж байгаа байгууллагуудаас нь дуугарч байгаа, санаа зовж байгаа хүн алга. Үүн дээр яагаад АТГ, аудитын байгууллага ажиллахгүй байгаа юм бэ? Наймхан тэрбум болохоор нь дуугарахгүй байгаа юм уу. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд 50 хувийг нь тайлагнаж чадахгүй байна гэж хэлээд байна шүү дээ. Одоо төсөв нь нэмэгдэх гэж байна. Гэтэл энэ асуудал энэ чигээрээ байсаар л байх уу?" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652127
0 эможи

keyboard_arrow_up