МАН-ын бүлэг: Гэр хорооллыг орон сууцжуулах ААН-д хөнгөлөлттэй нөхцөл олгоно

2023 оны 10 сарын 23

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газар бас энэ асуудлыг хэлэлцэж байгаа. Хотын түгжрэлийг бууруулах анхдагч хуулийн төслийг санаачилсан байна. Гэр хорооллыг орон сууцжуулах уг хуулийн төсөлд гурван том асуудал бий. Түгжрэлийг бууруулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна. Төлбөртэй бүс, зогсоолын тухай яригдана. Мөн татвар төлбөр хураамжтай холбоотой асуудал байгаа. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг хуулийн хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзсэн. 

Түгжрэлийг бууруулах чиглэлийн болон газар чөлөөлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулахтай холбоотой асуудлыг бүлэг дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудал дээр тооцоогоо сайн хийх чиглэл өгсөн" хэмээв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Сэлбэ дэд төвийг түшиглээд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт орон сууц барих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэнэ. Гэр хороололд орон сууц барих аж ахуйн нэгжүүдэд гааль, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлууд эхэллээ" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652075
0 эможи

keyboard_arrow_up