“Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ“
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хэрхэх талаар намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс асуусан юм. Тэрбээр "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Тиймээс одоо Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана.
Өөрөө ёсзүйн хувьд тохиромжгүй учраас хуралдаандаа оролцохгүй байгаа гэж бодож байна" гэв.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны зээлийн асуудалд холбогдоод байгаа гишүүн Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкны зээлд хамаагүй ч хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.