Д.Батлут: Иргэд хүүхэдгүй юм шиг ажиллаж, Ажилгүй юм шиг хүүхдээ харах ийм л нөхцөлд амьдарч байна

2023 оны 10 сарын 20

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут "Хүүхэдгүй юм шиг ажиллаж, Ажилгүй юм шиг хүүхдээ харах ийм л нөхцөлд ажиллаж, амьдарч байна.

Засгийн газар ЦХХХЯ-тай болсноор дэвшил гарч байна. Хүүхдийн цахим хэрэглээнд онцгой анхаарах ёстой. Цахим орчинд байгаа контентуудыг хэрхэн хязгаарлах вэ. Ийм боломж байгаа юу. Хуулийн төслийг баталснаар гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын орчин бий болно гэнэ. Хуулийн төслийн 3.8.2-т хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэдтэй холбоотой асуудлыг сэтгэхүй, насанд тохирсон таатай орчинг бүрдүүлнэ гэжээ.

Монголын шүүх ямар орчинд байна. Өрөөндөө багтахаа больсон шүү дээ. Тиймээс ширээгээ жижгэрүүлж суудаг. Тийм байхад юу бодож, төсөөлж, хийж хэрэгжүүлж, энэ заалтыг оруулж ирсэн бэ. Боломж нөхцөл нь хязгаарлагдсан заалт ийм заалтууд байна. 358 хүүхэд хүчирхийлэлд өртсөнөөс 70 гаруй хувь нь ураг төрлийн хүрээнд байна. Ийм эрсдэлд орох гэр бүл, хүүхэд хэд байгаа вэ. Тоон судалгаа байгаа юу. Урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх ажил хийсэн үү." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652019
0 эможи

keyboard_arrow_up