Б.Энх-Амгалан: Манай нийгэм хүүхдэд ээлтэй юү гэдгийг бодох хэрэгтэй
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Манай нийгэм хүүхдэд ээлтэй юү гэдгийг бодох хэрэгтэй. Улсын хэмжээнд 2.8 сая цахим хэрэглэгч бий. Хүүхдүүддээ юу үзүүлж байгаагаа бид харах ёстой. Хүүхдүүд цахим халдлагад өртөж, дэлгэцийн хамааралтай байна. Тиймээс нийгмээ цэвэрлэх хэрэгтэй.
Сургалтын хөтөлбөр нь монгол хүүхдэд тохирч байгаа юу, үгүй юү. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт холбогдох ялыг чангатгах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бохир нийгмээ цэвэрлэх ёстой. Түүнд уруу татаж, бэлгийн буруу чиг хандлага руу уруу татаж байгаа хүмүүсийг цэвэрлэх ёстой." гэв.