НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналд 74 мянган хүн саналаа өгчээ
Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг шинээр нэвтрүүлж буй талаар УИХ-аас мэдээлсэн. Энэ нь хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэ хөшүүрэг болох юм. Иргэд petition.parliament.mn системд нэвтэрч, тодорхой асуудлаар өргөдөл бичин, иргэдээс санал авах боломжтой.
Уг системд иргэн УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн хүнийхээ хувиар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаачилга гаргаж, D-Parliament.mn сайт дээр санал авч эхэлсэн.
Тэгвэл яг одоогийн байдлаар нийт 74,455 хүн гарын үсгээ зурж, саналыг дэмжсэн байна.
Тухайлбал, Нийт 100 мянган иргэн гарын үсгээ зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм.
Мөн иргэд та бүхэн саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж, тоон гарын үсэг болон дан системээр нэвтрэн саналаа өгөх боломжтой.