Д.Ганбат: Шоронгоор дүүрэн авлигачидтай. Улаанбаатар хот энэ жил автобусгүй өвөлжих нь
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх болсонтой холбогдуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулга хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "НӨАТ-д өөрчлөлт хийх ёстой. Та нар амар хялбараар татвар аваад сурчихсан байна. Г.Занданшатар дарга маань АНУ-д сургууль дүүргээд ирсэн хүн, сайн байна. НӨАТ-ын хоёр хувийг таван хувь болгон гэдэг зөв. Тэр 600 тэрбум чинь ороод ирнэ. Санаа зоволтгүй, Б.Жавхлан сайд аа. 3.5 сая татварын байцаагчтай болж байна гэсэн үг. Иргэд өөрсдөө оролцъё гэж байна. Тэд хяналт тавина.
Шоронгоор дүүрэн авлигачидтай. Улаанбаатар хот энэ жил автобусгүй өвөлжих нь. Мөн нийслэл бонд гаргаж байна. Зээлийг нэг оронтой тоо руу аваачна гэсэн яасан. Байхгүй. Мөнгөний бодлого буруу явж байгаагийн илрэл. Үүнийг өөрчилж болохгүй юу. Юу гэж бодож байна. Өшөө их мөнгө орж ирэх бололцоотой. Яагаад 100 сая тонн нүүрсийг гаргаж болохгүй байгаа юм." гэв.