“Цалинтай ээж“-ийн 50 мянган төгрөгийг нэмэх саналд 17 мянган хүн саналаа өгчээ
2023 оны 10 сарын 19
Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг шинээр нэвтрүүлж буй талаар УИХ-аас мэдээлсэн. Энэ нь хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах шинэ хөшүүрэг болох юм. Иргэд petition.parliament.mn системд нэвтэрч, тодорхой асуудлаар өргөдөл бичин, иргэдээс санал авах боломжтой.
Уг системд иргэн Р.Цэндсүрэн "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50000 төгрөгийг нэмэх санаачилга гаргаж, D-Parliament.mn сайт дээр санал авч эхэлсэн.
Тэгвэл одоогийн байдлаар “Цалинтай ээж“-ийн 50 мянган төгрөгийг нэмэх саналд 17 мянган хүн саналаа өгчээ.
Саналыг 30 хоногийн хугацаанд авах бөгөөд 100 мянгаас илүү хүн дэмжвэл хууль санаачлах шатанд шилжих юм.
Та саналаа энд орж өгөөрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
651971
1 эможи
Зочин
2023-10-19 22:12
Хүүхдийг нь хэдэн нас хүртэл олгодог юм бэ 50 мянга ч арай шүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс