УИХ: Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах хуулийг хэлэлцэж байна

2023 оны 10 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Засгийн газраас уг хуулийн төслийг аравдугаар сарын 13-нд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан билээ. 

Хуулийн төсөлд:

  • Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй
  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох
  • Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгажээ. 

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчиндэх гэмт хэрэг ялын дээд хэмжээндээ тулна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэллээ. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651922
0 эможи

keyboard_arrow_up