Г.Занданшатар: Орос-Монголын парламентын төлөөлөл АИ-92 шатахууны асуудлыг ШИЙДСЭН

2023 оны 10 сарын 18

УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Монголын парламент хоорондын комисс байгуулсан нь хууль зөрчсөн эсэх талаар тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Олон улсын харилцаа бол оффшор дансны харилцаа биш. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн тодорхой үйл ажиллагааг парламентын гадаад хамтын ажиллагаа зохион байгуулж хэрэгжүүлдэг. Энэ бол дэлхий нийтэд түгээмэл байдаг олон улсын харилцааны чиг хандлага. Олон улсын харилцаа олон хэлбэртэй. Улс төрийн, соёл хүмүүнлэг, ард иргэдийн хоорондын дипломат харилцаа гэх мэт. Ордны төлөөлөгчдийн хоорондын буюу парламент хоорондын харилцаа Монгол Улсын хувьд болон дэлхийн улс орнуудад Олон улсын парламентын холбооны хэмжээнд өргөн далайцтай байдаг. Ганцхан жишээ дурдахад, ирэх 2024 онд Монго-Хятадын хоорондын байнгын ажиллагаатай парламентын механизм байгуулсны 10 жилийн ой тохионо. Одоогоос есөн жилийн өмнө энэ байнгын ажиллагаатай механизм зохион байгуулсан. Ирэх оны хоёр, гуравдугаар сард Монгол-Хятадын парламентын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоо аравдугаар сарын сүүлчээр Монгол-Европын холбооны парламент хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмын 16 дахь хурлаа зохион байгуулна.

Олон улсын парламентын холбооны хүрээнд олон талт парламентын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Парламентын найрамдлын бүлэг, хамтын ажиллагааны комисс, механизмууд түгээмэл. Олон улсын жишгийг судалж үзэж болно.

Нэгдүгээрт, парламент хоорондын бүлэг гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хамгийн гол асуудал нь Монгол Улсын мал аж ахуйн гаралтай түүхий эд буюу мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг ОХУ-д татварын бус хориг саадгүй нэвтрүүлэх зарчмын асуудлыг ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Энийг хэрэгжүүлнэ. Улсад хэрэгтэй шүү дээ. Бид ямар нэгэн үүрэг амлалт авахгүйгээр 300 мянган малчин өрх, олон мянган үйлдвэрлэлийн салбарын экспортын зах зээлийг нээж байна. Энэ чиглэлээр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, АИ-92 шатахууныг хязгаарлах жагсаалтаас хассан. Засгийн газрын хоорондын механизмаар шатахууны яриа хэлэлцээ хэрэгжээгүй учраас Засгийн газартаа шаардлага тавьдаг парламентын төлөөллийн байгууллагууд ард түмний нэрийн өмнөөс энэ асуудлыг ярьж, хэлэлцсэн юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651916
0 эможи

keyboard_arrow_up