Э.Батшугар: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох цахим өргөдөлд санал авч эхэллээ
УИХ-ын “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” дэд цонх өнөөдөр нээгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар баталсан бөгөөд байнгын хорооны дарга Э.Батшугар " Тус системд хамгийн эхний өргөдөл болох НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг байршуулсан.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх юм. Хэрэв та дэмжиж байвал дараах линкээр орж саналаа өгөөрэй.
“УИХ-ын цахим системд ийнхүү нийтийн өргөдлийн цонх ажиллаж эхэлсэн нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог хангахад цахим шилжилт, технологийн дэвшлийг ашигласан түүхэн шинэчлэл гэж хэлж болно. Иргэн таныг хууль тогтоох явцад хариуцлагатай хандахыг уриалж байна
Иргэний гаргасан санал эхний 100 дэмжлэгийг авснаар тухайн өргөдлийг 30 хоногийн хугацаатайгаар системд байршуулна. Энэ хугацаанд иргэн доорх 3 төрлөөс сонгож тодорхой тооны дэмжлэгийг авах хэрэгтэй. "гэв.