Д.Тогтохсүрэн: Сүүний үйлдвэрлэл гурван жилийн дунджаас 50 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Мал аж ахуйн салбарын бодлогыг өөрчлөх хэрэгтэй байгаа нь үнэн. Төв болон баруун аймгуудад мал бэлчээрээр 100 хувь онд орох баталгаагүй болсон. Үүнд, хагас бэлчээрийн мал аж ахуй эрхлэх хийгээд тооноос илүү чанарт анхаарах шаардлагатай байгаа нь үнэн. Манай улс дэлхийн ноолуурын 45 хувийг дангаар гаргадаг. 400 орчим сая ам.долларын валют олдог. 2024 оны долоодугаар сарын 1-нээс зөвхөн самнасан ноолуурыг гаргах юм. Ингэснээр 46 ам.доллароор гаргадаг ноолуур 96 ам.доллар болж нэмэгдэнэ. Тиймээс ноолуурыг үнэ цэнтэй байлгахын тулд үйлдвэрлэлийн шатлалыг нэмэх байдлаар орж ирэх мөнгөн урсгалыг нэмнэ.
Өвөлд нийт сүүний 30 хувийг шингэн сүү эзэлж байна. Сүүний үйлдвэрлэл гурван жилийн дунджаас 50 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Учир нь 500 төгрөгийн урамшуулал олгодог байсантай холбоотой. Удахгүй 1000 төгрөг болгохоор хэлэлцэж байгаа.
Өнгөрсөн жил 16 мянган тонн мах экспортолсон бол энэ жилийн хувьд аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 53 мянган тонн мах экспортолсон. Энэ байдлаараа бол 2018 оны 70 мянган тонн махыг экспортолсон амжилтыг эвдэх төлөвтэй байгаа. Цаашид үнэ цэнтэй мах экспортлохын тулд тусгаарлагдсан аж аухй байгуулж, экспортод гаргах ажлыг хийх ёстой. Засгийн газрын тогтоол ч гарсан.