ЧУУЛГАН: Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах анхны хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын намрын чуулганы 2023 оны аравдугаар сарын 12-ны өдрийн хуваарийг хүргэж байна. Өнөөдөр Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна.
ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2023.10.12, 10.13/
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Бусад · Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох |
10.00 |
“Их хуралдай” |









