Д.Тогтохсүрэн: Өрхийн тэргүүн эрчүүдийг бэлтгэх хэрэгтэй байна

2023 оны 10 сарын 06

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн асуудал, хүүхэд гэмт хэрэгт өртөж буй асуудлыг гишүүд ярилцаж байна.

УИХ-ын гишүүд чуулганы хуралдаантай холбоотой асуулт асууж, үг хэлж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Гэр бүлээ аваад явчих чадвартай, ачаалал даадаг эрчүүдийг бэлтгэх хэрэгтэй байна. Мөн  эхчүүдээ бэлтгэхгүйгээр хүүхэд хамгааллын асуудлыг шийдэж чадахгүй. Гурав дахь том асуудал нь орлого. Ажилтай байлгах, орлогыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Орлого нэмэгдүүлэхгүйгээр бид асуудлыг шийдэж чадахгүй байна. Эрх зүйн асуудал төдийгүй нийгмийн асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Урт удаан хугацааны бодлого гаргаж шийдэх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651515
1 эможи

keyboard_arrow_up